ДЭВСГЭР ҮСЭГ
Дэвсгэр үсэг гэдэг нь ардаа эгшиггүйгээр бичиж болдог гийгүүлэгч үсгүүд. Дэвсгэр үсгийг цээжлүүлэхийн тулд Хатуу дэвсгэр “багарсад буюу бэгэрсэд” Зөөлөн дэвсгэр “намаланг буюу нэмэлэнг” гэж үг зохиожээ.
Энэ үгэнд орсон гийгүүлэгчийг цээжлэх хэрэгтэй. Хатуу дэвсгэрт өгөх оршихын “ту, тур” Хатуу дэвсгэрээс бусдад нь “ду,дур” залгана.
Хатуу дэвсгэрт -чээ, бусад бүх тохиолдолд -жээ залгана. Зөөлөн дэвсгэрээс бусад гийгүүлэгч заавал ардаа эгшигтэй байх учраас бүгдэд нь “жээ” залгана. Энэ нь чангад нь чанга, хөндий буюу зөөлөнд нь зөөлөн нөхцөл дагуулж байгаа хэрэг юм. Эсрэгээрээ дэвсгэрлэдэггүй үсгүүд заавал ардаа эгшигтэй байна гэсэн үг. ха, хэ, жа(за), та, ча(ца), ша, па, лха үсгүүд юм.
Тийм учраас л аз гэхэд аза, эх гэхэд эхэ,ах гэхэд аха, онц гэхэд онца, ат гэхэд ата гэж эгшигтэй бичдэг.
